ХАКАТОН 2024

ХАКАТОН 2024-3R contHackt UB

УРАЛДААНЫ УДИРДАМЖ

2024.09.16

Хакатон уралдааны зохион байгуулалт нь энэхүү удирдамжийн дагуу явагдана.

1-Р ЗҮЙЛ. УРАЛДААНЫ ҮНДСЭН САНАА БА ЗОРИЛГО

“Switch Asia” хөтөлбөрийн хүрээнд Европын холбооноос санхүүжүүлж буй “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R (reduse, reuse, recycle) дадал буюу 3R4UB” төслийг Италийн үндэсний судалгааны зөвлөлөөр ахлуулан Монгол-Италийн түнш байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлт болон орчны бохирдлыг бууруулах замаар Улаанбаатар хотын иргэдийн амьдралын чанарыг сайжруулах юм.  Энэхүү төсөл Ногоон хотын төлөө Туршилтын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Туршилтын төсөл нь ерөнхий боловсролын сургуулиуд дээр нөлөөллийн үйл ажиллагаа явуулах бөгөөд эдгээр сургуулиуд нь хүүхдээр дамжуулан найз нөхөд, гэр бүлийг хог хаягдлыг дахин боловсруулах дадлыг бий болгоход нөлөөлөх төв болно. Сургуулийн сурагчид Боловсролын хөтөлбөрт хамрагдан хог хаягдлыг ариглах, ангилах, ашиглах дадлыг олж авна.  Мөн төслийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах үйлдвэрийг байгуулна.
Нөлөөллийн тус  үйл ажиллагааны зорилтот бүлэг нь бага ангийн 6-10 нас, дунд ангийн 11-14 насны хүүхдүүд юм. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад Туршилтын төсөл хэрэгжинэ. Сурагчдыг хичээлийн бус цагаар төсөлтэй холбоотой хэд хэдэн сэдвүүдээр боловсролын хөтөлбөрт хамруулна.
Хакатон нь уралдааны хүрээнд хэрэгжих олон нийтэд таниулах үйл ажиллагаанд хэрэглэгдэх Гар утасны апп-ийн дизайны шинэ санаа, шинэлэг шийдлүүдийг тодорхойлох зорилготой. Гар утасны апп-ийг бүтээснээр хэрэглэгчдэд дараах боломжуудыг бий болгож чадна. Үүнд:
  • – Дахин боловсруулж болох материалыг мэдэх
  • – Хог хаягдлыг хэзээ, хаана, хэрхэн яаж ангилдаг болохыг мэдэх
  • – 3R зарчим болон хүрээлэн буй орчны тогтвортой байдлын талаах мэдлэгийг олж авах
Мөн Гар утасны апп нь хэрэглэгчдэд хог хаягдлыг дахин боловсруулахад тоглоомын аргаар түлхэц болно. Апп нь хэрэгцээтэй, хэрэглэхэд хялбар, график дизайн сайтай байна.
Уралдааны агуулга, арга хэлбэр:
Сорилын санаа болон шийдэл дараах байдалтай байна. Үүнд:
  1. Санаа нь тодорхой хүрч болохуйц байна.
  2. Шийдэл гэдэг нь шийдвэрлэх шаардлагатай асуудал эсвэл хангах хэрэгцээ, түүнчлэн холбогдох технологи, үйл явцыг тодорхойлсон боловсруулалт юм.
Хакатон Уралдааны сорил дараах хүрээнд явагдана. Үүнд:
Сорил : Улаанбаатар хотын иргэдэд зориулсан хог хаягдал ангилан ялгах тухай гар утасны программын санаа болон шийдлийг гаргах

2-Р ЗҮЙЛ. АППЛИКЕЙШНИЙ ЗАГВАР:

Гар утасны апп-ийн иргэдэд зориулсан хэсэг дараах бүтэцтэй байна.
  1. Ерөнхий мэдээллийн хэсэг
  2. Санал сэтгэгдлийн хэсэг
  3. Хаягдал хуванцар хүлээн авах цэгүүдийн мэдээлэл
  4. Хаягдал хуванцар хүлээн авах цэгүүдрүү шууд холбогдох болохуйц
  5. Хүлээн авах утас, ажлын цаг, хүчин чадал болон тайлбар
  6. Хог ачуулах дуудлагыг шалгах
  7. Ачилтын мэдээлэл: Суваг, бүс, дүүрэг болон он сараар
  8. Дахин боловсруулагдах хог хаягдлын хэмжээний мэдээллийг харж болохоор
  9. Хүрээлэн орчинд оруулж буй хувь нэмрийн мэдээлэл
  10. Хэрэглэгчийн байршил, нэр гэх мэт бүртгэлийн мэдээллийг харж болох
Гар утасны апп-ийн жолоочид зориулсан хэсэг дараах бүтэцтэй байна:
  1. Ачилтын төлвийг мэдээллэх
  2. Жолоочийн байршил харагдах
  3. Давхардсан хэрэглэгчийн мэдээллийг тус бүрт нь оруулах
  4. Давхардсан хэрэглэгчийн байршил, хуримтлагдсан хэмжээ, зургуудыг харуулна.
  5. Ачилт хийсний дараа зураг пост хийх боломжтой байх
  6. Нийт ачсан хогны жингийн мэдээллийг харах боломжтой
Гар утасны апп нь вэбсайттай шууд холбогдсон байх ёстой бөгөөд энэ нь удирдлагад дараах боломжуудыг олгосон байна:
  1. Апп-ийн мэдээлэл рүү хандах
  2. Саналуудыг хүлээн авна
  3. Тайлан мэдээнүүдийг бүхий л төрлөөр ангилах
  4. Үйлчлүүлэгч байгууллагуудын байршлыг харуулах, түүнрүү хандах боломжтой байх
  5. Шинэ хэрэглэгчийн мэдээллийг нэмэх болон хасах
  6. Хэрэглэгчийн мэдээлэлрүү хандаж нэр, хаяг, утасны дугаар, байгууллагын нэр болон бүртгэлийн мэдээллийг өөрчлөх боломжтой байх
  7. Оноо цуглуулж түүнийгээ ашиглах боломжийг олгох
  8. Борлуулалтын бүс болон хэрэглэгчдийн мэдээллийг харах
  9. Топ хэрэглэгчдийг тодорхойлох
Гар утасны апп нь Apple iOS болон Google Android үйлдийн систем дээр ажилладаг байх.

3-Р ЗҮЙЛ. ХАКАТОН УРАЛДААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ:

Хакатон уралдаанд оролцогчид:
  • Улаанбаатар хотын их сургуулийн оюутнууд
  • Мэргэжлийнхэн
Оролцогчдод тавих шаардлага:
  • 18-35 насны хооронд байна.
  • Нийт 50 оролцогчтой байх ба оролцогчдыг багуудад хуваана.
Уралдааны бүртгэл:
Хакатон уралдааныг 2 төрлөөр явуулна.
  • Багаар бүртгүүлэх
  • Ганцаарчлан  бүртгүүлэх
Багуудын бүтэц дараах байдалтай байна.
  1. 3 гишүүнтэй бол (a: Багийн ахлагч, b: Дизайны мэргэжилтэн, c: Техникийн мэргэжилтэн)
  2. 4 гишүүнтэй бол (a: Багийн ахлагч, b: Дизайны мэргэжилтэн, c: Техникийн мэргэжилтэн, d: Санхүүгийн мэргэжилтэн эсвэл Байгаль орчны мэргэжилтэн )
  3. 5 гишүүнтэй бол (a: Багийн ахлагч, b: Дизайны мэргэжилтэн, c: Техникийн мэргэжилтэн, d: Техникийн мэргэжилтэн эсвэл Байгаль орчны мэргэжилтэн, e: Санхүүгийн мэргэжилтэн)
Хэрвээ оюутнууд болон судлаачид нэг багт орвол багийн бүтэц нь дараах байдалтай байна:
  1. 3 гишүүнтэй баг: Их сургуулийн 2 оюутан, 1 судлаач;
  2. 4 гишүүнтэй баг: Их сургуулийн 3 оюутан, 1 судлаач;
  3. 5 гишүүнтэй баг: Их сургуулийн 3 оюутан, 2 судлаач;
Хаккатон уралдаанд хамгийн багадаа 2 баг оролцоно. Хакатон уралдаан 3-аас доош гишүүнтэй баг оролцох боломжгүй.

4-Р ЗҮЙЛ. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА БОЛОН НӨХЦӨЛ

https://www.3r4ub.org гэсэн 3R4UB төслийн вэбсайтад тавигдсан бүртгэлийн формыг бөглөн бүртгүүлнэ. Бүртгэлийн сүүлийн хугацаа 2024 оны 10-сарын 14-ний өдөр.
Багийн гишүүн бүр тус тусдаа бүртгэлийн маягт бөглөх бөгөөд нэг оролцогч зөвхөн нэг багаас оролцоно. Бүртгэл үнэгүй. Бүртгэл амжилттай болвол бүртгэлийн баталгаажуулалт имэйлээр ирнэ.

5-Р ЗҮЙЛ- ХАКАТОН УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Сорилд нийт 50 оролцогчийг бүртгэнэ. Нийт бүртгүүлсэн оролцогчийн тоо 50 хүрсэн тохиолдолд бүртгүүлсэн дарааллаар оролцогчдыг шалгаруулна.
Хакатон хүчинтэй байхын тулд сорилд дор хаяж хоёр баг өрсөлдөх шаардлагатай.
Хакатон тэмцээнд оролцох оролцогчдын жагсаалтыг бүртгэл дууссаны дараа https://www.3r4ub.org гэсэн 3R4UB төслийн вэбсайтад байршуулна.
Хакатон тэмцээнтэй холбоотой мэдээлэл нь төслийн https://www.3r4ub.org гэсэн вэбсайт дээр тавигдана. Мөн имэйлээр илгээж болно. Оролцогчид бүртгэлийн баталгаажуулалтаа заавал hackathon@3r4ub.org хаягруу имэйлээр илгээн баталгаажуулна. Хэрвээ баталгаажуулаагүй тохиолдолд бүртгэлийн хугацаа хойшилж бүртгэлийн дарааллын дугаар хойшилно. Хакатон тэмцээнд оролцох оролцогчдын жагсаалтыг имэйлээр оролцогч тус бүр лүү илгээнэ.

6-Р ЗҮЙЛ. ХАКАТОН УРАЛДААНЫ ЖУРАМ

Хакатон уралдааны оролцогчид тэмцээний эхний өдөр тэмцээн болох газар буюу Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн Их Танхимд ирж бүртгүүлнэ.
Ганцаарчилж /багийн бус/ бүртгүүлсэн оролцогчдын хувьд:
  • Шинээр багт хуваарилагдах;
  • Багаар бүртгүүлсэн багт нэмэгдэж хуваарилагдаж болно.
Тэмцээнд оролцох багууд:
  • Баг бүр оноосон нэртэй байна. Багийн нэр нь аливаа нэг компаний болон барааны тэмдэгтийг төлөөлөх утга агуулаагүй байх. Мөн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт болон садар самууныг сурталчилсан утгатай байж болохгүй.
  • Багийн ахлагч болон багийн бусад гишүүдийн нэрийг тодорхой болгох ёстой. Багийн ахлагч нь баг болон шүүгчдийн хоорондын бүх харилцаанд өөрийн цахим шуудангаар дамжуулан оролцоно.
  • Мөн Хакатон тэмцээний үед багууд дугаартай байна.
  • Дээрх нэр, дугаар нь тэмцээн дуустал өөрчлөгдөхгүй.

7-Р ЗҮЙЛ. ХАКАТОН УРАЛДААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Тэмцээн 40 цагийн турш үргэлжилнэ. Хакатон тэмцээн нь доорх хуваариар зохион байгуулагдана:
  • 2024 оны 10-р сарын 18-ны өдөр
    • 9:00-13:00 цагт- Оролцогчдын бүртгэл, менторуудын уулзалт
    • 14:00-16:00 цагт- Багийн хуваарилалт
    • 16:00-24:00 цагт- Хакатон тэмцээн эхэлнэ
  • 2024 оны 10-р сарын 19-ний өдөр
    • Бүтэн өдрийн турш тэмцээн үргэлжилнэ.
  • 2024 оны 10-р сарын 20-ны өдөр
    • 00:00-08:00 цагт- Тэмцээн үргэлжилнэ.
    • 08:00 цагт Саналуудыг хүлээж авна.
    • 10:00-12:00 цагт-Илтгэлийн цаг
    • 12:00-13:00 цагт-Тэмцээний шүүлт
    • 13:30 цагт- Шагнал гардуулалт
Багийн санал Монгол хэл дээр өгөгдөнө. Баг бүр бүртгүүлэхдээ өгсөн маягтыг монгол хэлээр (зарим хэсэг нь англи хэл дээр) бөглөнө. Хакатон тэмцээний дэлгэрэнгүй мэдээлэл, хөтөлбөр болон зохион байгуулалт нь энэхүү зарлалаар тодорхойлогдоно.

8-Р ЗҮЙЛ. БАГИЙН ӨРӨӨ БОЛОН ДУНДЫН ӨРӨӨНД НЭВТРЭХ

Хакатон тэмцээний оролцогчдод Сорилд шаардлагатай  мэдээлэл бүхий Дундын өрөөнд нэвтрэх линкийг 2024 оны 10-р сарын 14-нд имэйлээр илгээнэ. Энэхүү дундын өрөө нь Тэмцээн эхэлснээс 10 хоногийн дотор идэвхтэй байна. Баг тус бүр бүртгүүлсэний дараа багийн дугаарыг хүлээж авна.
Багийн дугаар авсны дараа баг тус бүрт Багийн өрөөг нээх ба энэхүү өрөөнд дараах мэдээллүүд байршина. Үүнд:
  • Эцсийн илтгэл;
  • Илтгэлийн саналын форм;
  • Багийн Саналын файл
Багуудын Сорилын шийдлийн хөгжүүлэлтэнд туслах зөвлөх ажиллана. Багуудад хийх зөвлөхийн үйл ажиллагаа 10-р сарын 18-20-ны 09:00-20:00 цагийн хооронд явагдана.

9-Р ЗҮЙЛ. САНАА БОЛОН ШИЙДЭЛ ХҮЛЭЭН АВАХ

Баг бүр Эцсийн илтгэлийн өмнө Илтгэлийн PPT болон PDF хувилбараар Багийн өрөөнд байршуулна. Сорилын санаа болон шийдэл дараах байдалтай байна. Үүнд:
  1. Санаа нь  тодорхой, хүрч болохуйц байна.
  2. Шийдэл гэдэг нь шийдвэрлэх шаардлагатай асуудал эсвэл хангах хэрэгцээ, түүнчлэн холбогдох технологи, үйл явцыг тодорхойлсон гүнзгий боловсруулалт юм.
Багууд илтгэлийн загвар болон хуудсын тоог чөлөөтэй сонгоно. Хуудсын тоо 10-аас хэтрэхгүй байна.
2024 оны 10-р сарын 20-ны өдөр багууд эцсийн танилцуулгаа хийх ба  бүртгэлийн явцад заасан тоон дарааллын дагуу багууд 5 минутын турш санал, шийдлээ танилцуулна.
Энэхүү Удирдамжид зааснаар баг бүр сорилын аль нэгийг шийдвэрлэх боломжтой саналыг танилцуулна. Үүнд:
Сорилд саналуудаа дараах байдалтай өгнө.
  1. Санаа болон шийдэл болгон инновацийн үр дүнд үүссэн байх
  2. Санал болон шийдлүүд нь хувь хүн болоод хуулийн этгээдийн оюуны өмчөөр баталгаажсан зүйлийг агуулаагүй байх
Багууд Илтгэлдээ Хакатон-д тохирсон зураг, материалыг багтааж болно. Оролцогчид дараах файл, баримт бичиг, зургийг байршуулж болохгүй. Үүнд:
  1. Гэмтсэн файлаас бүрдсэн, бусад компьютерийн үйл ажиллагааг гэмтээж болзошгүй программ хангамж, вирус эсвэл бусад ижил төстэй программуудыг агуулсан;
  2. Гүтгэлгийн шинжтэй, өдөөн хатгасан, доромжилсон, заналхийлсэн, хүчирхийлэл болон садар самууныг сурталчилсан аливаа зүйл

10-Р ЗҮЙЛ. ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Багуудын санал болон шийдлийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүн дараах байдалтай байна:
  1. Төслийн Удирдагч түнш байгууллагаас нэг төлөөлөгч
  2. Бусад түншлэгч байгууллага буюу Метеллиа Сервизи ХХК, Нийслэлийн захирагчийн алба болон Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс тус бүр нэг төлөөлөгч
  3. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас нэг төлөөлөгч
  4. Туршилтын төсөл хэрэгжих газар буюу Сонгинохайрхан Дүүргийн төлөөлөл
  5. Европын холбооны төлөөлөл
Шүүх бүрэлдэхүүний гишүүд танилцуулсан шийдэлд агуулагдаж буй болон задруулсан мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй.

11-Р ЗҮЙЛ- ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР

2024 оны 10-р сарын 20-ны 6:00-8:00 цагийн хооронд 8-р зүйлд заасны дагуу Багуудын санал болон шийдлүүдийг авах хуваарилалтыг хийнэ.
2024 оны 10-р сарын 20-ны 13:30 цагт Сорилын ялагчдыг тодруулах арга хэмжээг зохион байгуулна. Арга хэмжээний мэдээлэл 3R4UB төслийн вэбсайтад нийтлэгдэнэ.
Сорилын санал болгож буй санаа, шийдлийг дараах шалгуурын дагуу үнэлнэ:
  1. Тогтвортой хөгжлийн зорилтын 2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрийн тогтвортой байдлын үзэл санааг тусгасан байх;
  2. Техник эдийн засгийн үндэслэлтэй байх
  3. Санаа болон шийдлийн дагуу үйлдвэрлэх боломжтой
  4. Санаа, шийдэл эцсийн өгөөж хүртэгчдэд ойлгомжтой, өөрчлөхөд хялбар байх
  5. Санаа болон шийдлийн шинэлэг, бодитой байдал
  6. Санаа ба шийдлийн өвөрмөц байдал
  7. Төрөл бүрийн функцуудийн нэгдэл
  8. Санаа шийдлийн загвар дизайн
Үнэлгээний шалгуурт нэмэлтээр дараахь зүйлүүдийг мөн харгалзан үзнэ.
  • Powerpoint танилцуулга болон илтгэлийн чанар

12-Р ЗҮЙЛ.  ОНООНЫ ЖУРАМ

Шүүгчдийн багийн гишүүн бүр багуудын саналд 1-5 оноо өгнө. Төслийн Удирдагч түншийн төлөөлөгч шүүгчийн өгсөн оноог 2 оор үржүүлж тооцно.
Хамгийн өндөр оноотой багийг шалгаруулан Хакатон уралдааны Өргөмжлөл болон мөнгөн шагналыг гардуулна. Хэрэв багуудын оноо тэнцвэл Төслийн удирдагч түншийн төлөөлөгч шүүгчийн аль өндөр оноог авсан багийг шалгаруулна.

13-Р ЗҮЙЛ. ШАГНАЛ ГАРДУУЛАХ

Санал танилцуулах сүүлийн илтгэлүүд 2024 оны 10-р сарын 20-ны 10.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн Их танхимд тавигдана. Мөн илтгэлүүдийг төслийн вэбсайтаар дамжуулан цахимаар үзэж болно.
  • 1-р байр-1.  5,000,000 төгрөг, өргөмжлөл
Мөн Хакатон тэмцээнд оролцсон баг бүрт сертификат болон дурсгалын зүйлс олгоно.

14-Р ЗҮЙЛ. ОРОЛЦОГЧДЫН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

Оролцогчид дараах дүрмүүдийг дагаж мөрдөнө.
  1. Бусдыг доромжилсон, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, садар самуун болон гүтгэлгийг сурталчилсан контент агуулаагүй;
  2. Сэдвээс гадуурх шийдэл боловсруулахгүй байх;
  3. Бусад оролцогчдын нууц,  мэдээ мэдээллийг задруулахгүй байх
Хакатон тэмцээнийг Зохион байгуулагчид энэхүү Удирдамжийн заалтуудыг дагаж мөрдөөгүй, залилан мэхэлсэн эсвэл хүлээн зөвшөөрөгдөөгүй үйлдлээр арга хэмжээнд саад учруулах, эсвэл өөрчлөх, шагналын механизмын үйл ажиллагаанд нөлөөлж, Хакатон тэмцээний амжилтыг янз бүрээр саатуулахыг оролдсон аливаа оролцогч ба багийг Хакатон тэмцээнд оролцох эрхийг хасах эрхтэй.

15-Р ЗҮЙЛ. ОЮУНЫ ӨМЧ

Баг бүр санал болгож буй шийдэл, санаанууд дээр  зохиогчийн эрхтэй гэдгээ зарлах ёстой бөгөөд эдгээр нь гуравдагч этгээдийн эзэмшиж буй аливаа шинэ бүтээл, патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бусад оюуны болон үйлдвэрлэлийн өмчийн эрхийг ямар ч байдлаар зөрчөөгүй байна.
Хакатонд оролцогчдын үйл ажиллагаа нь Улаанбаатар хотод хэрэгжих туршилтын төслийг сайжруулахын тулд 3R4UB төслийн хүрээнд либерал, арилжааны бус байдлаар явагдах ёстой. Энэ нь тухайн сэдвээр одоогийн хууль тогтоомжийн дагуу санал болгож буй санаа, шийдэлтэй холбоотой оролцогчдод хамаарах зохиогчийн зохион бүтээгчийн ёс суртахууны эрхийг зөрчихгүй, холбогдох нөхцөлийг хангасан байна.
Төслийн удирдагч түнш болон 3R4UB төслийн түншүүд нь Хакатонд оролцогчдын дэвшүүлсэн санаа, шийдлүүдийн үр дүнг ашиглах, нийтлэх эрхтэй.
Ялагч багийн оролцогчид Хакатон тэмцээнд оролцож, ялагчаар тодорсон гэдгээ CV дээрээ бичих боломжтой.
Төслийн удирдагч болон 3R4UB Төслийн түншүүд нь үр дүн, түүнчлэн Хакатон оролцогчдын танилцуулсан санаа, шийдлийг ашиглах аливаа эрх, эдгээр үр дүнтэй холбоотой оюуны өмчийг үнэ төлбөргүй эзэмшинэ.
3R4UB төслийн удирдагч түнш болон бусад түншүүд нь Хакатон тэмцээний ялагчаар гарч ирсэн санаа/шийдлийг хэрэгжүүлэх явцад гарч ирсэн агуулга, ашигласан материал, угсралтын хувьд аливаа техникийн дагуу өөрчлөлт оруулах эрхтэй. Дээрх саналыг ирүүлсэн Багаас урьдчилан зөвшөөрөл авах шаардлагагүй.

16-Р ЗҮЙЛ-ХЯЗГААРЛАЛТ

Хакатон уралдаанд оролцогчид хувийн нууцыг хадгалах, Хакатон байгууллагаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр дамжуулсан аливаа нууц, давуу мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэгтэй. Оролцогчид нууц, хадгалагдсан мэдээллийг ямарч тохиолдолд хамгаалах үүрэгтэй. Хувийн болон нууц гэж тооцогдохгүй мэдээлэл, материал нь дараах зүйлүүд байна.
  1. Олон нийтэд нийтлэгдсэн;
  2. Оролцогчдод мэдээлэл гарахаас өмнө мэдэгдэж байсан;
  3. Хууль, шүүхийн байгууллагын тушаалаар ил болгох шаардлагатай.

17-Р ЗҮЙЛ. ТОДРУУЛГА

Тэмцээний удирдамж төслийн вэбсайт болох https://www.3r4ub.org дээр тавигдана.

18-Р ЗҮЙЛ. ХУВИЙН НУУЦ

Европын холбооны Комиссоос “SWITCH-ASIA” хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлж буй “Улаанбаатар хотын байгалийн нөөцийг зохистой ашиглах 3R дадал буюу 3R4UB” төслийн Удирдагч түнш болох Үндэсний судалгааны зөвлөл нь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвтэй хамтран Хувийн мэдээллийг боловсруулахтай холбоотой хувь хүмүүсийн нууцыг хамгаалах тухай (ЕХ) 2016/679 журмын дагуу тэмцээний үр дүнгээс гарсан бүх мэдээллийн эзэмшигч юм.
Hackathon-д оролцогчдод өгсөн мэдээллийн боловсруулалтын талаарх мэдээллийг вэб сайтад толилуулж байна. Багууд 3R4UB төслийн удирдагч түнш болон түншүүдийн оролцдог үндэсний болон олон улсын арга хэмжээнд оролцох бүрэн боломжтой.
Мэдээллийг hackathon@3r4ub.org хаягаар илгээж болно. Бүртгүүлснээр оролцогчид уг арга хэмжээний бичлэгийг хийж, Төслийн байгууллагын хэвлэл мэдээллийн хэрэгслээр, Тэргүүлэгч түнш, 3R4UB төслийн түншүүд болон аливаа арга хэмжээний ивээн тэтгэгчээр түгээх эрхийг олгоно.
Бүртгэлийн маягтын төгсгөлд оролцогчдоос Hackathon өргөдлийн маягт дээр заасан хувийн мэдээллийг боловсруулах зөвшөөрөл өгөхийг хүснэ. Зөвшөөрөлгүйгээр Hackathon-ийн бүртгэлийг дуусгах боломжгүй.
Оролцогч бүр арга хэмжээнд бүртгүүлснээр өөрийн зураг, бичвэр, баримт бичиг, зураг авалтын болон аудио/видео бичлэгийн бүх агуулгыг хэсэгчлэн болон Үндэсний судалгааны зөвлөлөөс үнэ төлбөргүй ашиглах зөвшөөрөл олгохыг хүсэж байна.
Энэхүү зөвшөөрөл нь тухайн оролцогчийн хувийн болон мэргэжлийн нэр төр, ёс суртахууныг хохироосон нөхцөл байдалд, ямар ч тохиолдолд дээр дурдсанаас өөр зорилгоор ашиглахыг зөвшөөрөхгүй.

19-Р ЗҮЙЛ. УРАЛДААНЫГ ЦУЦЛАХ

Урьдчилан таамаглаагүй, эсвэл урьдчилан таамаглах, хянах боломжгүй үйл явдал (давагдашгүй хүчин зүйл) тохиолдсон бөгөөд энэ нь Хакатон уралдааны шударга/шударга байдалд нөлөөлсөн тохиолдолд Хакатон тэмцээнийг зохион байгуулагчид  Хакатоныг цуцлах, өөрчлөх, түдгэлзүүлэх эрхтэй. Бүртгэлийн явцад заасан цахим шуудангийн хаяг  https://www.3r4ub.org хаягаар болон 3R4UB Төслийн цахим шуудангаар үүнийг цуцлах, өөрчлөх, түдгэлзүүлэх тухай бүх оролцогчдод мэдэгдэнэ.
Сорилд оролцогч багийн тоо цөөн тохиолдолд Хакатон уралдааны зохион байгуулагчид нь уралдааныг цуцлах эрхтэй.

20-Р ЗҮЙЛ. ХАЛДВАР ХАМГААЛАЛ

Хакатон уралдааны үед халдвар хамгааллын дэглэмийн баримталж ажиллана.

21-Р ЗҮЙЛ- БУСАД ЗҮЙЛС

Хакатон уралдааны зохион байгуулагчид 3R4UB төслийн вэб сайт https://www.3r4ub.org хаягаар мэдэгдэл илгээж, өргөдөл гаргах эцсийн хугацааг өөрчлөх, сунгах эрхтэй.
Хакатон уралдаанд оролцох нь энэхүү Уралдаанд тусгагдсан дүрмийг бүрэн хүлээн зөвшөөрч, Шүүгчдийн шүүхийн эцсийн шийдвэрийг бүрэн хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм.