Улаанбаатар хотын байгалийн нөөцийг тогтвортой ашиглах замаар 3R дадал олгох “3R4UB” төслийн оролцогч талуудын түнш байгууллагуудтай хийх уулзалт 10 дугаар сарын 7-ны өдрийн Баасан гаригт БОАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд боллоо.
Уулзалтад түнш байгууллагуудаас Италийн Үндэсний судалгааны зөвлөлийн /CNR-IRIS/, “Метелиа Сервици” компани, Нийслэлийн захирагчийн ажлын албаны төслийн нэгж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийнхөн, JICA олон улсын байгууллагын хамтын ажиллагааны нийгэмлэг, оролцогч талууд болох хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзсан.
Оролцогч байгууллагуудтай хийх уулзалтыг нээж Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Т.Бүдээхүү , 3R4UB төслийн санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Лучьё Трифилэтти нар үг хэлсэн юм. Уулзалтын үеэр оролцогчид өөрсдийн үйл ажиллааны чиглэл зорилгоо танилцуулсан. Мөн 3R4UB төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулахаар дараах сэдвээр илтгэл тавьсан.
-Туршилтын төслийн танилцуулга: ЕБС дээр хог ангилан ялгах аяны зохион байгуулалт сэдвээр”Метелиа Сервизи“ компанийн 3R4UB төслийн байгаль орчны асуудал хариуцсан инженер Жузэппэ Милитэ танилцуулсан.
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад байгаль орчны талаар болон хог хаягдлын тогтвортой менежментийн боловсрол олгох хөтөлбөрийг 3R4UB төслийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн Д.Болдням оролцогчдод танилцуулж, асуултанд хариуллаа.
Энэ үеэр хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент ба эх үүсвэр дээрх ангилан ялгалт сэдвээр өөрийн туршлагаа хуваалцсан.
“3R4UB” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Их нарангийн төвлөрсөн цэгийг түшиглэн дахин боловсруулах үйлдвэр барих гэж байгааг оролцогч талууд дэмжиж байгаагаа хэлсэн.
МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ