ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

SWITCH АЗИ БА ТӨВ АЗИ II ХӨТӨЛБӨР – ТОГТВОРТОЙ ХЭРЭГЛЭЭ БА
ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ 3R4UB ТӨСЛИЙН ХОГ ХАЯГДЛЫН ЧИГЛЭЛИЙН
БАРИЛГЫН ИНЖЕНЕР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Зөвлөх үйлчилгээний чиг үүрэг: Төслийн хүрээнд баригдах барилгын зураг төсөл,
төлөвлөгөө, ажлын даалгавар, техникийн нөхцөл, болон хяналтын инженерээр оролцоно.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:
 Барилга байгууламжтай холбогдох шаардлагатай гэж үзсэн бүхий л барилгын
чиглэлээр төслийн багт зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх
 Барилга байгууламжын зураг төсөл, барилгад холбогдох ажлын даалгавар
боловсруулах болон санал зөвлөмж үзүүлэх
 Барилгын ажлын явцад хяналтын инженерийн үйлчилгээ үзүүлэх
 Ажлын байрны тодорхойлолтын дагуу холбогдох ажлуудыг гүйцэтгэх

Тавигдах мэргэшлийн шаардлага, ажлын туршлага
 Барилгын инженер болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
 Барилга байгууламжын инженерын чиглэлээр 3-с дээш ажилласан туршлагатай байх
Тавигдах гол ур чадвар
Ур чадвар
 Хариуцлагатай, зөв хандлагатай, харилцааны ур чадвартай байх
 Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай
байх
 Компьютерын орчинд, ялангуяа Microsoft Office suite-ийн программууд дээр чөлөөтэй
ажилладаг байх
 Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
 Англи хэлний ярианы болон бичгийн мэдлэгтэй байх.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй, дээрх шаардлагыг хангасан иргэд дараах
бичиг баримтыг битүүмжилсэн дугтуйнд хийж доорх хаягаар ирүүлнэ үү.
 Өргөдөл;
 Анкет;
 Их, дээд сургуулийн диплом, гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/;
 Өмнө болон одоо ажиллаж байгаа байгууллагын хоёр тодорхойлолт /эх хувиар/.
Өргөдлийг 2023 оны 06-р сарын 28-ны өдөр дуустал 09:00-12:00, 14:00-17:00 цагийн
хооронд хүлээн авна. Өргөдлийн материалыг Монгол, Англи хэлээр ирүүлэх бөгөөд
шаардлагыг хамгийн сайн хангасан 3 өргөдөл гаргагчийг дуудаж ярилцлага хийж
шалгаруулна. Сонгон шалгаруулалтын гишүүд нь өргөдөл гаргагчтай ашиг сонирхлын
зөрчилгүй байх нөхцөлийг хангана.

3R4UB ТӨСӨЛ

СБД, 2-Р ХОРОО, РОЯЛ ТАУР, 405 ТООТ

Холбоо барих утас: 8888 1407, 91912106
И-мэйл: enerelt@gmail.com