“Европын өдөрлөг”-ийн үеэр 3R4UB төслийн үйл ажиллагааг танилцууллаа


Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал,Монгол Улсад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөр, боловсролын боломжуудыг олон нийтэд сурталчилсан “Европын өдөрлөг” 2023 оны 5 дугаар сарын 14-нд амжилттай боллоо.

Өдөрлөгт Европын холбооны гишүүн улсууд, Европын холбооноос санхүүжиж буй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч байгууллагууд, Их сургуулиудын төлөөлөл, Европын холбооны гишүүн улсуудын соёлын болон боловсролын байгууллагууд болон бусад бизнесийн байгууллагууд оролцсон юм.

Энэхүү өдөрлөгийн үеэр SWITCH-Asia хөтөлбөрийн хүрээнд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй ️Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R(Reduce,Reuse,Recycle) дадал буюу “3R4UB” төсийн мэдээлэл, танилцуулгыг хийж, хог хаягдлаа бууруулах, дахин ашиглах, ангилахыг уриалж ажиллалаа.