
3R4UB төсөл анх 2022 оны 10-р сарын 05-ны өдөр эхэлж байсан бол 2025 оны 05-р сарын 02-ны өдөр хаалтын үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Тус төсөл хэрэгжих явцдаа талуудын уулзалт нийт 8 удаа, 4 модуль сэдвээр сургагч багш чадавхжуулах сургалт нийт 16 удаа, “Хакатон” уралдаан 2 удаа, Европын өдөрлөг 2 удаа, “World Clean-up day 2023” өдөрлөг, “Хог хаягдлын олимп” боловсролын хөтөлбөрийн нээлт болон хаалтын үйл ажиллагаа зэрэг арга хэмжээнүүдийг хүлээсэн үүргийнхээ хүрээнд амжиллттай хэрэгжүүлсэн байна.

Энэхүү хаалтын үйл ажиллагаанд:
“Италийн Үндэсний Судалгааны Зөвлөл ба түүний дэргэдэх Хөгжлийн Инноваци, Үйлчилгээ Судлалын Институт (CNR – IRISS)”,
Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба,
“БОУАӨЯ”-ны харьяа “Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төв”-ийн төлөөллүүд,
“Мастер төлөвлөгөө ба TMB” Metellia Servizi-ийн захирал, инженер
“Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам-“ны төлөөллүүд
Сонгинохайрхан дүүргийн засаг дарга, тус дүүргийн сургуулиудын багш болон сурагчдын төлөөлөл оролцлоо.
