3R4UB ТӨСЛИЙН ЗӨВЛӨХҮҮД ТӨСЛИЙН ХАМТРАН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өнөөдөр /2023.06.15/ “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R (reduse, reuse, recycle) дадал буюу “3R4UB” төслийн ерөнхий зохицуулагч Фабрицио Канонико, төслийн байгаль орчны зөвлөх Жузеппе Милитэ, төслийн хамтын ажиллагааны зөвлөх Лучио Трифилэти, Төслийн Монгол дахь зохицуулагч Х.Батзул нар төслийг хамтран гүйцэтгэгч байгууллага болох Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох хүмүүстэй мэдээлэл, санал солилцох уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтын хүрээнд туршилтын төслийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, хог хаягдлын тогтвортой менежментийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцож, төслийн санхүүгийн баримт материалын бүрдүүлэлтэд анхаарах шаардлагатай асуудлуудын талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.