ХАКАТОН 2022

ХАКАТОН 2022
3R contHackt UB

ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Хакатон тэмцээний зохион байгуулалт нь энэхүү удирдамжийн дагуу явагдана.

1-Р ЗҮЙЛ. ТЭМЦЭЭНИЙ  ҮНДСЭН САНАА БА ЗОРИЛГО

“Switch Asia” хөтөлбөрийн хүрээнд Европын холбооноос санхүүжүүлж буй “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R (reduse, reuse, recycle) дадал буюу 3R4UB” төслийг Италийн үндэсний судалгааны зөвлөлөөр ахлуулан Монгол-Италийн түнш байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлт болон орчны бохирдлыг бууруулах замаар Улаанбаатар хотын иргэдийн амьдралын чанарыг сайжруулах юм.  Энэхүү төсөл Ногоон хотын төлөө Туршилтын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Туршилтын төсөл нь ерөнхий боловсролын сургуулиуд дээр нөлөөллийн үйл ажиллагаа явуулах бөгөөд эдгээр сургуулиуд нь хүүхдээр дамжуулан найз нөхөд, гэр бүлийг хог хаягдлыг дахин боловсруулах дадлыг бий болгоход нөлөөлөх төв болно. Сургуулийн сурагчид Боловсролын хөтөлбөрт хамрагдан хог хаягдлыг ариглах, ангилах, ашиглах дадлыг олж авна.  Мөн төслийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах үйлдвэрийг байгуулна.

Хакатон тэмцээн  нь төслийн нөлөөллийн үйл ажиллагааны хүрээнд хэрэглэгдэх сургалтын хэрэгсэл болон ангилан ялгах цэгийн шинэлэг инновацийн шийдлийг агуулсан загвар дизайныг гаргаж ирэх зорилготой.

Нөлөөллийн тус  үйл ажиллагааны зорилтот бүлэг нь бага ангийн 6-10 нас, дунд ангийн 11-14 насны хүүхдүүд юм. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад Туршилтын төсөл хэрэгжинэ. Сурагчдыг хичээлийн бус цагаар төсөлтэй холбоотой хэд хэдэн сэдвүүдээр боловсролын хөтөлбөрт хамруулна.

Тэмцээний агуулга, арга хэлбэр:

Сорилуудын санаа болон шийдэл дараах байдалтай байна. Үүнд:

  1. Санаа нь тодорхой хүрч болохуйц байна.
  2. Шийдэл гэдэг нь шийдвэрлэх шаардлагатай асуудал эсвэл хангах хэрэгцээ, түүнчлэн холбогдох технологи, үйл явцыг тодорхойлсон гүнзгий боловсруулалт юм.

Төслийн сорилууд дараах сэдвийн хүрээнд явагдана. Үүнд:

  1. Хүрээлэн буй орчны тогтвортой байдал;
  2. Хүрээлэн буй орчны хамгаалал: Ариглах;
  3. Хүрээлэн буй орчны хамгаалал: Ашиглах;
  4. Хүрээлэн буй орчны хамгаалал: Ангилах;

Хакатон тэмцээний сорилууд дараах  хүрээнд явагдана. Үүнд:

Сорил 1: Эко сургуулийн жишиг ангид зориулсан сургалтын иж бүрдлийг зохион бүтээх санал, шийдэл

Сорил 2: Сургуулийн орчинд хог хаягдлыг ангилан ялгаж цуглуулах Эко цэгийг зохион бүтээх санал, шийдэл

Жич: Сорил болгон дээрх 4 үндсэн сэдвүүдтэй холбогдоно.

2-Р ЗҮЙЛ. ХАКАТОН ТЭМЦЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ:

Хакатон тэмцээнд оролцогчид:

  • Улаанбаатар хотын их сургуулийн оюутнууд
  • Судлаачид

Оролцогчдод тавих шаардлага:

 18-35 насны хооронд байна.

Нийт 70 оролцогчтой байх ба оролцогчдыг багуудад хуваана.

  • Сорил 1-т 35 оролцогч
  • Сорил 2-т 35 оролцогч байна.

Тэмцээний бүртгэл:

Хакатон тэмцээнийг 2 төрлөөр явуулна.

  • Багаар бүртгүүлэх
  • Ганцаарчлан бүртгүүлэх

Багуудын бүтэц дараах байдалтай байна.

  1. 3 гишүүнтэй бол (a: Багийн ахлагч, b: Дизайны мэргэжилтэн, c:Сургалтын мэргэжилтэн)
  2. 4 гишүүнтэй бол (a: Багийн ахлагч, b: Дизайны мэргэжилтэн, c: Сургалтын мэргэжилтэн, d: Санхүүгийн мэргэжилтэн эсвэл Байгаль орчны мэргэжилтэн )
  3. 3 гишүүнтэй бол (a: Багийн ахлагч, b: Дизайны мэргэжилтэн, c: Сургалтын мэргэжилтэн, d: Техникийн мэргэжилтэн эсвэл Байгаль орчны мэргэжилтэн, e: Санхүүгийн мэргэжилтэн)

Хэрвээ оюутнууд болон судлаачид нэг багт орвол багийн бүтэц нь дараах байдалтай байна:

  1. 3 гишүүнтэй баг: Их сургуулийн 2 оюутан, 1 судлаач;
  2. 4 гишүүнтэй баг: Их сургуулийн 3 оюутан, 1 судлаач;
  3. 5 гишүүнтэй баг: Их сургуулийн 4 оюутан, 1 судлаач;

Хакатон тэмцээнд 3-аас доош гишүүнтэй баг оролцох боломжгүй. Мөн баг бүр зөвхөн нэг сорилд оролцоно.

3-Р ЗҮЙЛ. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА БОЛОН НӨХЦӨЛ

https://www.3r4ub.org гэсэн 3R4UB төслийн вэбсайтад тавигдсан бүртгэлийн формыг бөглөн бүртгүүлнэ. Бүртгэлийн сүүлийн хугацаа 2022 оны 11-сарын 18-ний өдөр.

Багийн гишүүн бүр тус тусдаа бүртгэлийн маягт бөглөх бөгөөд нэг оролцогч зөвхөн нэг багаас оролцоно. Бүртгэл үнэгүй. Бүртгэл амжилттай болвол бүртгэлийн баталгаажуулалт имэйлээр ирнэ.

4-Р ЗҮЙЛ- ХАКАТОН ТЭМЦЭЭНИЙ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 Сорил тус бүр дээр 35 оролцогч буюу нийт 70 оролцогчийг бүртгэнэ. Нийт бүртгүүлсэн оролцогчийн тоо 70 хүрсэн тохиолдолд бүртгүүлсэн дарааллаар оролцогчдыг шалгаруулна.

Хакатон хүчинтэй байхын тулд нэг сорилд дор хаяж хоёр баг өрсөлдөх шаардлагатай.

Хакатон тэмцээнд оролцох оролцогчдын жагсаалтыг бүртгэл дууссаны дараа https://www.3r4ub.org гэсэн 3R4UB төслийн вэбсайтад байршуулна.

Хакатон тэмцээнтэй холбоотой мэдээлэл нь төслийн https://www.3r4ub.org гэсэн вэбсайт дээр тавигдана. Мөн имэйлээр илгээж болно. Оролцогчид бүртгэлийн баталгаажуулалтаа заавал  hackathon@3r4ub.org хаягруу имэйлээр илгээн баталгаажуулна. Хэрвээ баталгаажуулаагүй тохиолдолд бүртгэлийн хугацаа хойшилж бүртгэлийн дарааллын дугаар хойшилно. Хакатон тэмцээнд оролцох оролцогчдын жагсаалтыг имэйлээр оролцогч тус бүр лүү илгээнэ.

5-Р ЗҮЙЛ. ХАКАТОН ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ

Хакатон тэмцээний оролцогчид тэмцээний эхний өдөр тэмцээн болох газар буюу Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн Их Танхимд ирж бүртгүүлнэ.

Ганцаарчилж /багийн бус/ бүртгүүлсэн оролцогчдын хувьд:

  • Шинээр багт хуваарилагдах;
  • Багаар бүртгүүлсэн багт нэмэгдэж хуваарилагдаж болно.

Тэмцээнд оролцох багууд:

  • Баг бүр оноосон нэртэй байна. Багийн нэр нь аливаа нэг компаний болон барааны тэмдэгтийг төлөөлөх утга агуулаагүй байх. Мөн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт болон садар самууныг сурталчилсан утгатай байж болохгүй.
  • Багийн ахлагч болон багийн бусад гишүүдийн нэрийг тодорхой болгох ёстой. Багийн ахлагч нь баг болон шүүгчдийн хоорондын бүх харилцаанд өөрийн цахим шуудангаар дамжуулан оролцоно.
  • Мөн Хакатон тэмцээний үед багууд дугаартай байна.
  • Дээрх нэр, дугаар нь тэмцээн дуустал өөрчлөгдөхгүй.

6-Р ЗҮЙЛ. ХАКАТОН ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Тэмцээн 40 цагийн турш үргэлжилнэ. Хакатон тэмцээн нь доорх хуваариар зохион байгуулагдана:

  • 2022 оны 11-р сарын 25-ны өдөр
    • 9:00-13:00 цагт- Оролцогчдын бүртгэл, менторуудын уулзалт
    • 14:00-16:00 цагт- Багийн хуваарилалт
    • 16:00-24:00 цагт- Хакатон тэмцээн эхэлнэ
  • 2022 оны 11-р сарын 26-ний өдөр
    • Бүтэн өдрийн турш тэмцээн үргэлжилнэ.
  • 2022 оны 11-р сарын 27-ны өдөр
    • 00:00-08:00 цагт- Тэмцээн үргэлжилнэ.
    • 08:00 цагт Саналуудыг хүлээж авна.
    • 10:00-12:00 цагт-Илтгэлийн цаг
    • 12:00-13:00 цагт-Тэмцээний шүүлт
    • 13:30 цагт- Шагнал гардуулалт

Багийн санал Монгол хэл дээр өгөгдөнө. Баг бүр бүртгүүлэхдээ өгсөн маягтыг монгол хэлээр (зарим хэсэг нь англи хэл дээр) бөглөнө. Хакатон тэмцээний дэлгэрэнгүй мэдээлэл, хөтөлбөр болон зохион байгуулалт нь энэхүү зарлалаар тодорхойлогдоно.

7-Р ЗҮЙЛ. БАГИЙН ӨРӨӨ БОЛОН ДУНДЫН ӨРӨӨНД НЭВТРЭХ

Хакатон тэмцээний оролцогчдод Сорилд шаардлагатай  мэдээлэл бүхий Дундын өрөөнд нэвтрэх линкийг 2022 оны 11-р сарын 15-нд имэйлээр илгээнэ. Энэхүү дундын өрөө нь Тэмцээн эхэлснээс 10 хоногийн дотор идэвхтэй байна. Баг тус бүр бүртгүүлсэний дараа багийн дугаарыг хүлээж авна.

Багийн дугаар авсны дараа баг тус бүрт Багийн өрөөг нээх ба энэхүү өрөөнд дараах мэдээллүүд байршина. Үүнд:

  • Эцсийн илтгэл;
  • Илтгэлийн саналын форм;
  • Багийн Саналын файл

Багуудын Сорилын шийдлийн хөгжүүлэлтэнд туслах зөвлөх ажиллана. Багуудад хийх зөвлөхийн үйл ажиллагаа 11-р сарын 18-ны 09:00-13:00 цагийн хооронд явагдана.

8-Р ЗҮЙЛ. САНАА БОЛОН ШИЙДЭЛ ХҮЛЭЭН АВАХ

Баг бүр Эцсийн илтгэлийн өмнө Илтгэлийн PPT болон PDF хувилбараар Багийн өрөөнд байршуулна. Сорилуудын санаа болон шийдэл дараах байдалтай байна. Үүнд:

  1. Санаа нь тодорхой, хүрч болохуйц байна.
  2. Шийдэл гэдэг нь шийдвэрлэх шаардлагатай асуудал эсвэл хангах хэрэгцээ, түүнчлэн холбогдох технологи, үйл явцыг тодорхойлсон гүнзгий боловсруулалт юм.

Багууд илтгэлийн загвар болон хуудсын тоог чөлөөтэй сонгоно. Хуудсын тоо 10-аас хэтрэхгүй байна.

2022 оны 11-р сарын 27-ний өдөр багууд эцсийн танилцуулгаа хийх ба  бүртгэлийн явцад заасан тоон дарааллын дагуу багууд 5 минутын турш санал, шийдлээ танилцуулна.

Энэхүү Удирдамжид зааснаар дагуу  баг бүр дараах сорилтуудын аль нэгийг шийдвэрлэх боломжтой саналыг танилцуулна. Үүнд:

  • Сорил-1-т саналуудаа дараах байдалтай өгнө.
    • Холимог шийдэл: Дижитал үйлчилгээтэй холбогдсон дижитал бус бүтээгдэхүүн;
    • Бүх төрлийн дижитал бус шийдэл: бүтээгдэхүүн, үйлчилгээ аль аль нь.
  • Сорил-2-т саналуудаа дараах байдалтай өгнө.
    • Бүх төрлийн дижитал шийдэл: бүтээгдэхүүн, үйлчилгээ аль аль нь.
    • Холимог шийдэл: дижитал бус бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбогдсон дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээ;

Нэмэлтээр:

  1. Санаа болон шийдэл болгон инновацийн үр дүнд үүссэн байх
  2. Санал болон шийдлүүд нь хувь хүн болоод хуулийн этгээдийн оюуны өмчөөр баталгаажсан зүйлийг агуулаагүй байх

Багууд Илтгэлдээ Хакатон-д тохирсон зураг, материалыг багтааж болно. Оролцогчид дараах файл, баримт бичиг, зургийг байршуулж болохгүй. Үүнд:

  1. Гэмтсэн файлаас бүрдсэн, бусад компьютерийн үйл ажиллагааг гэмтээж болзошгүй программ хангамж, вирус эсвэл бусад ижил төстэй программуудыг агуулсан;
  2. Гүтгэлгийн шинжтэй, өдөөн хатгасан, доромжилсон, заналхийлсэн, хүчирхийлэл болон садар самууныг сурталчилсан аливаа зүйл

9-Р ЗҮЙЛ. ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Багуудын санал болон шийдлийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүн дараах байдалтай байна:

  1. Төслийн Удирдагч түнш байгууллагаас нэг төлөөлөгч
  2. Бусад түншлэгч байгууллага буюу Метеллиа Сервизи ХХК, Нийслэлийн захирагчийн алба болон Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс тус бүр нэг төлөөлөгч
  3. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нэг төлөөлөгч
  4. Туршилтын төсөл хэрэгжих газар буюу Сонгинохайрхан Дүүргийн төлөөлөл

Шүүх бүрэлдэхүүний гишүүд танилцуулсан шийдэлд агуулагдаж буй болон задруулсан мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй.

10-Р ЗҮЙЛ- ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР

2022 оны 11-р сарын 27-ний 18:00-20:00 цагийн хооронд 8-р зүйлд заасны дагуу Багуудын санал болон шийдлүүдийг авах хуваарилалтыг хийнэ.

2022 оны 11-р сарын 27-ны 13:30 цагт Сорил бүрийг ялагчдыг тодруулах арга хэмжээг зохион байгуулна. Арга хэмжээний мэдээлэл 3R4UB төслийн вэбсайтад нийтлэгдэнэ.

Сорилт бүрийн Багуудын санал болгож буй санаа, шийдлийг дараах шалгуурын дагуу үнэлнэ:

  1. Тогтвортой хөгжлийн зорилтын 2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрийн тогтвортой байдлын үзэл санааг тусгасан байх;
  2. Техник эдийн засгийн үндэслэлтэй байх
  3. Санаа болон шийдлийн дагуу үйлдвэрлэх боломжтой
  4. Санаа, шийдэл эцсийн өгөөж хүртэгчдэд ойлгомжтой, өөрчлөхөд хялбар байх
  5. Санаа болон шийдлийн шинэлэг, бодитой байдал;
  6. Санаа, шийдэлд өгөөж хүртэгчдийг татан оролцуулах боломж;
  7. Power point танилцуулга болон илтгэлийн чанар

Үнэлгээний шалгуурт нэмэлтээр дунд дараахь зүйлүүдийг мөн харгалзан үзнэ.

  • Сорилын үндсэн 4 сэдвийн хамаарал
  • Багийн дор хаяж 1 гишүүн Англи хэлний мэдлэгтэй байх
  • Хүйсийн харьцаа (Дор хаяж 40%)

11-Р ЗҮЙЛ.  ОНООНЫ ЖУРАМ

Шүүгчдийн багийн гишүүн бүр багуудын саналд 1-5 оноо өгнө. Төслийн  Удирдагч түншийн төлөөлөгч шүүгчийн өгсөн оноог 2 оор үржүүлж тооцно.

Хамгийн өндөр оноотой багийг шалгаруулан Хакатон тэмцээний Өргөмжлөл болон мөнгө шагналыг гардуулна. Хэрэв багуудын оноо тэнцвэл Төслийн удирдагч түншийн төлөөлөгч шүүгчийн аль өндөр оноог авсан багийг шалгаруулна.

12-Р ЗҮЙЛ. ШАГНАЛ ГАРДУУЛАХ

Санал танилцуулах сүүлийн илтгэлүүд 2022 оны 11-р сарын 20-ны 10 цагт Цэнгэг усны нөөц байгалт хамгаалах төвийн Их танхимд тавигдана. Мөн илтгэлүүдийг төслийн вэбсайтаар дамжуулан цахимаар үзэж болно.

Сорил-1, Сорил-2 тус бүр 1 багийг ялагчаар тодруулах ба:

  1. Сорил 1: 1-р байр 3,500,000 төгрөг, өргөмжлөл
  2. Сорил 2: 1-р байр 3,500,000 төгрөг, өргөмжлөл

Мөн Хакатон тэмцээнд оролцсон баг бүрт сертификат олгоно.

13-Р ЗҮЙЛ. ОРОЛЦОГЧДЫН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

Оролцогчид дараах дүрмүүдийг дагаж мөрдөнө.

  1. Бусдыг доромжилсон, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, садар самуун болон гүтгэлгийг сурталчилсан контент агуулаагүй;
  2. Сэдвээс гадуурх шийдэл боловсруулахгүй байх;
  3. Бусад оролцогчдын нууц, мэдээ мэдээллийг задруулахгүй байх

Хакатон тэмцээнийг Зохион байгуулагчид энэхүү Удирдамжийн заалтуудыг дагаж мөрдөөгүй, залилан мэхэлсэн эсвэл хүлээн зөвшөөрөгдөөгүй үйлдлээр арга хэмжээнд саад учруулах,/эсвэл өөрчлөх, шагналын механизмын үйл ажиллагаанд нөлөөлж, Хакатон тэмцээний амжилтыг янз бүрээр саатуулахыг оролдсон аливаа оролцогч ба багийг Хакатон тэмцээнд оролцох эрхийг хасах эрхтэй.

14-Р ЗҮЙЛ. ОЮУНЫ ӨМЧ

Баг бүр санал болгож буй шийдэл, санаанууд дээр  зохиогчийн эрхтэй гэдгээ зарлах ёстой бөгөөд эдгээр нь гуравдагч этгээдийн эзэмшиж буй аливаа шинэ бүтээл, патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бусад оюуны болон үйлдвэрлэлийн өмчийн эрхийг ямар ч байдлаар зөрчөөгүй байна.

Хакатонд оролцогчдын үйл ажиллагаа нь Улаанбаатар хотод хэрэгжих туршилтын төслийг сайжруулахын тулд 3R4UB төслийн хүрээнд либерал, арилжааны бус байдлаар явагдах ёстой. Энэ нь тухайн сэдвээр одоогийн хууль тогтоомжийн дагуу санал болгож буй санаа, шийдэлтэй холбоотой оролцогчдод хамаарах зохиогчийн / зохион бүтээгчийн ёс суртахууны эрхийг зөрчихгүй, холбогдох нөхцөлийг хангасан байна.

Төслийн удирдагч түнш болон 3R4UB төслийн түншүүд нь Хакатонд оролцогчдын дэвшүүлсэн санаа, шийдлүүдийн үр дүнг ашиглах, нийтлэх эрхтэй.

Ялагч багийн оролцогчид энэхүү Хакатон тэмцээнд оролцож, ялагчаар тодорсон гэдгээ CV дээрээ бичих боломжтой.

Төслийн удирдагч болон 3R4UB Төслийн түншүүд нь үр дүн, түүнчлэн Хакатон оролцогчдын танилцуулсан санаа, шийдлийг ашиглах аливаа эрх, эдгээр үр дүнтэй холбоотой оюуны өмчийг үнэ төлбөргүй эзэмшинэ.

3R4UB төслийн удирдагч түнш болон бусад түншүүд нь Хакатон тэмцээний ялагчаар гарч ирсэн санаа/шийдлийг хэрэгжүүлэх явцад гарч ирсэн агуулга, ашигласан материал, угсралтын хувьд аливаа техникийн дагуу өөрчлөлт оруулах эрхтэй. Дээрх саналыг ирүүлсэн Багаас урьдчилан зөвшөөрөл авах шаардлагагүй.

 15-Р ЗҮЙЛ-ХЯЗГААРЛАЛТ

Хакатон тэмцээний оролцогчид хувийн нууцыг хадгалах, Хакатон байгууллагаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр дамжуулсан аливаа нууц, давуу мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэгтэй. Оролцогчид нууц, хадгалагдсан мэдээллийг ямарч тохиолдолд хамгаалах үүрэгтэй. Хувийн болон нууц гэж тооцогдохгүй мэдээлэл, материал нь дараах зүйлүүд байна.

  1. Олон нийтэд нийтлэгдсэн;
  2. Оролцогчдод мэдээлэл гарахаас өмнө мэдэгдэж байсан;
  3. Хууль, шүүхийн байгууллагын тушаалаар ил болгох шаардлагатай.

 16-Р ЗҮЙЛ. ТОДРУУЛГА

 Тэмцээний удирдамж төслийн вэбсайт болох https://www.3r4ub.org дээр тавигдана.

17-Р ЗҮЙЛ. ХУВИЙН НУУЦ

Европын Комиссоос “SWITCH-ASIA” хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлж буй “Улаанбаатар хотын байгалийн нөөцийг зохистой ашиглах 3R дадал буюу 3R4UB” төслийн Удирдагч түнш болох Үндэсний судалгааны зөвлөл нь Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвтэй хамтран Хувийн мэдээллийг боловсруулахтай холбоотой хувь хүмүүсийн нууцыг хамгаалах тухай (ЕХ) 2016/679 журмын дагуу тэмцээний үр дүнгээс гарсан бүх мэдээллийн эзэмшигч юм.

Hackathon-д оролцогчдод өгсөн мэдээллийн боловсруулалтын талаарх мэдээллийг вэб сайтад толилуулж байна. Багууд 3R4UB төслийн удирдагч түнш болон түншүүдийн оролцдог үндэсний болон олон улсын арга хэмжээнд оролцох бүрэн боломжтой.

Мэдээллийг hackathon@3r4ub.org хаягаар илгээж болно. Бүртгүүлснээр оролцогчид уг арга хэмжээний бичлэгийг хийж, Төслийн байгууллагын хэвлэл мэдээллийн хэрэгслээр, Тэргүүлэгч түнш, 3R4UB төслийн түншүүд болон аливаа арга хэмжээний ивээн тэтгэгчээр түгээх эрхийг олгоно.

Бүртгэлийн маягтын төгсгөлд оролцогчдоос Hackathon өргөдлийн маягт дээр заасан хувийн мэдээллийг боловсруулах зөвшөөрөл өгөхийг хүснэ. Зөвшөөрөлгүйгээр Hackathon-ийн бүртгэлийг дуусгах боломжгүй.

Оролцогч бүр арга хэмжээнд бүртгүүлснээр өөрийн зураг, бичвэр, баримт бичиг, зураг авалтын болон аудио/видео бичлэгийн бүх агуулгыг хэсэгчлэн болон/Үндэсний судалгааны зөвлөлөөс үнэ төлбөргүй ашиглах зөвшөөрөл олгохыг хүсэж байна.

Энэхүү зөвшөөрөл нь тухайн оролцогчийн хувийн болон мэргэжлийн нэр төр, ёс суртахууныг хохироосон нөхцөл байдалд, ямар ч тохиолдолд дээр дурдсанаас өөр зорилгоор ашиглахыг зөвшөөрөхгүй.

18-Р ЗҮЙЛ. ТЭМЦЭЭНИЙГ ЦУЦЛАХ

Урьдчилан таамаглаагүй, эсвэл урьдчилан таамаглах, хянах боломжгүй үйл явдал (давагдашгүй хүчин зүйл) тохиолдсон бөгөөд энэ нь Хакатон тэмцээний шударга/шударга байдалд нөлөөлсөн тохиолдолд Хакатон тэмцээнийг зохион байгуулагчид  Хакатоныг цуцлах, өөрчлөх, түдгэлзүүлэх эрхтэй. Бүртгэлийн явцад заасан цахим шуудангийн хаяг  https://www.3r4ub.org хаягаар болон 3R4UB Төслийн цахим шуудангаар үүнийг цуцлах, өөрчлөх, түдгэлзүүлэх тухай бүх оролцогчдод мэдэгдэнэ.

Сорил бүрт Оролцогч багийн тоо 3-оос цөөн тохиолдолд Хакатон тэмцээний зохион байгуулагчид нь уралдааныг цуцлах эрхтэй.

19-Р ЗҮЙЛ. ХАЛДВАР ХАМГААЛАЛ

Хакатон тэмцээний үед халдвар хамгааллын дэглэмийн баримталж ажиллана..

20-Р ЗҮЙЛ- БУСАД ЗҮЙЛС

Хакатон тэмцээний зохион байгуулагчид 3R4UB төслийн вэб сайт https://www.3r4ub.org хаягаар мэдэгдэл илгээж, өргөдөл гаргах эцсийн хугацааг өөрчлөх, сунгах эрхтэй.

Хакатон тэмцээнд оролцох нь энэхүү Уралдаанд тусгагдсан дүрмийг бүрэн хүлээн зөвшөөрч, Шүүгчдийн шүүхийн эцсийн шийдвэрийг бүрэн хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм.