“Хог хаягдлын олимп, боловсролын хөтөлбөр”-т Сонгинохайрхан дүүргийн 15 сургуулийн 25000 гаруй сурагчид амжилттай оролцож 4 сарын хугацаанд: Хуванцар хог хаягдал: 7200 кг Лааз: 86.1 кг Цаас: 172.1 кг Нийт 7500 гаруй тонн хог хаягдал цуглуулж чадсан нь байгальд үзүүлэх нөлөөллийг тэр хэрээр нь буруулсан.

2025.04.28
“Switch Asia” хөтөлбөрийн хүрээнд Европын холбооноос санхүүжүүлж буй “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R (reduce, reuse, recycle) дадал буюу 3R4UB” төслийн нэг хэсэг болох “Хог хаягдлын олимп, боловсролын хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Энэхүү “Хог хаягдлын олимп, боловсролын хөтөлбөр”-т Сонгинохайрхан дүүргийн 15 сургуулийн 25000 гаруй сурагчид амжилттай оролцож 4 сарын хугацаанд:
Хуванцар хог хаягдал: 7200 кг
Лааз: 86.1 кг
Цаас: 172.1 кг
Нийт 7500 гаруй тонн хог хаягдал цуглуулж чадсан нь байгальд үзүүлэх нөлөөллийг тэр хэрээр нь буруулсан. Үүнд:
• Сонгинохайрхан дүүргийн нийт газар нутгийн нэг метр тутамд үүсэх, их бага хэмжээний 15 ширхэг хуванцрын бохирдлоос урьдчилан сэргийлсэн.
• 7200 кг хуванцрыг дахин боловсруулснаар 6000 литр түүхий тос /нефть/ ашиглахыг хэмнэсэн. Энэ бол байгалийн шавхагддаг, нөхөн сэргээгдэхгүй нөөц юм.
• 172,1 кг дахин боловсруулсан цаас нь 3-аас 4 модыг устахаас хамгаалсан. Нэг ширхэг мод ургахын тулд 50-60 жил шаардлагатай байдаг. 4 ширхэг мод хоногт 720 литр хүчилтөрөгч буюу 8 хүний амьсгалах агаарыг ялгаруулдаг.
• 7,5 тонн хог хаягдлыг хогийн цэгт хаяхаас сэргийлж, 10 мянган сая шоо метр гүний ус, 7 ширхэг хөл бөмбөгийн талбайн хэмжээний буюу 4,9 га газрын хөрсийг хуулахаас хамгаалж, 37,1 тонн ногоон ургамал, цэцгийг хэвээр үлдээж, шавж, амьтдын амьдрах орчныг хамгаалж чадсан.