3R4UB (Reduce – Reuse – Recycle) ТӨСЛИЙН АЛБАН ЁСНЫ ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААН

Ерөнхий зүйл

Энэхүү уралдааныг “3R4UB буюу Улаанбаатар хотын байгалийн нөөцийг тогтвортой ашиглах 3R дадал” төслийн албан ёсны лого-г бүтээлгэх зорилгоор зохион байгуулж буй бөгөөд мэргэжлийн график дизайнер болон Монгол улсын бүтээлч ИРГЭН бүр уг уралдаанд өөрийн бүтээлээрээ оролцох боломжтой ба ялагчийг 1000 еврогоор шагнаж урамшуулна.

Уралдаанд оролцох журам

Оролцогчдод тавигдах шаардлага

Уралдаанд Монгол улсын иргэн, 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүн ганцаарчлан эсвэл баг бүрдүүлэн оролцох боломжтой.

Бүртгэл ба бүтээл хүлээж авах хугацаа

Дараах зааврыг мөрдөн уралдаанд бүртгүүлэх боломжтой ба ХЭСЭГ тус бүрт заасан дарааллын дагуу бүртгэлээ бүрэн зөв үүсгэж баталгаажуулна уу. 10/11/2021-ны/ний өдөр уралдааны бүртгэл албан ёсоор хаагдах тул амжиж бүртгүүлнэ үү.

Бүтээлд тавигдах шаардлага

Оролцогчдын бүтээл нь энгийн бөгөөд нүдэнд тусахуйц бүтэц хийцтэй, монгол ахуй, соёлын уламжлалт дүрс тэмдэг, 3R4UB төслийн шинэлэг ололттой талыг оновчтойгоор хослуулж, илтгэн харуулсан байвал зохино.

Шагналын сан

€1,000

Уралдааны шагналын сан - 1.000 евро
Уралдаанд амжилттай оролцохын тулд та энэхүү удирдамж ба бүртгэлийн журам, оролцогчдод болон бүтээлд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, шалгаруулалт явагдах хугацаа зэрэг мэдээллийг анхааралтай уншиж танилцана уу.

3R4UB төслийн "лого"-г бүтээх уралдаанд санал болгох оролцогчдын бүтээлийг хүлээн авах хугацааг сунгасан болохыг үүгээр мэдэгдэж байна.

CALL CLOSED ON 26 November 2021

3R4UB төслийн албан ёсны цахим хуудаст нийтэлсэн "лого" бүтээх уралдааны удирдамжид заасан дүрэм, журмын хувьд нэмэлт өөрчлөлт ороогүй болно.
Та бүхэнд амжилт хүсье!

УДИРДАМЖАА ЭНДЭЭС ТАТАЖ АВНА УУ.