Төслийн тухай

Улаанбаатарт хэрэгжих 3R4UB төсөл

3R4UB гэж юу вэ?

Итали, Монголын байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй олон улсын төсөл.
Улаанбаатар хотын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, орчны бохирдол болон уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах

Яагаад чухал вэ?

Учир нь сүүлийн жилүүдэд хүн амын хурдацтай өсөлт болон үйлдвэржилт нь хог хаягдалын менежментийг аюултай түвшинд хүргэсэн.
Монгол улс байгаль орчиндоо санаа тавьж түүнийгээ хэрэгжүүлэх зөв хэрэгсэлийг олох хэрэгтэй.Тэр хэрэгсэл нь 3R4UB юм.

3R4UB төслийн үндсэн зорилго

Тогтортой хөгжлийг нэмэгдүүлэх
Хог хаягдалын зохистой менежментийн туршлагыг зорилтод бүлгүүдэд үр ашигтай хэд хэдэн сувгаар харилцаа холбооны стратеги ашиглан сурталчлах.

Хог хаягдалыг дахин боловсруулалтын системийг хөгжүүлэх
Төрийн болон хувийн хэвшлийн ур чадвартай мэргэжилтэн, мэргэжлийн хүмүүст сургалт семинар зохион байгуулах замаар 3R4UB төсөлд татан оролцуулах.

Тойрог эдийн засгийг дэмжих
Хог хаягдалыг бууруулан дахин ашиглах материалыг орлогын эх үүсвэр болгодог тойрог эдийн засгийг дэмжих

3R4UB төслийн үр өгөөжийг хэн хүртэх вэ?

Илүү эрүүл цэвэрхэн орчинд амьдрах Улаанбаатар хотын иргэд.
Хог хаягдлыг дахин боловсруулах салбарын жижиг дунд үйлдвэрлэгчид.

Хэрхэн ажиллах вэ?

Энэхүү төсөлийг Итали Монголын байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ.
2020 оноос 2024 оны хооронд хэрэгжих төсөл нь нийгмийн бүх түвшинд нэгэн зэрэг хүрнэ. Оюутан сурагчид, хувийн хэвшил цаашлаад төрийн байгууллага бүгд хувь нэмэр оруулна.

title image
Орон нутгийн захиргааны байгууллага+ Засгийн газрын байгаль орчны агентлаг
title image
Боловсролын байгууллагууд + Их сургууль болон Судалгааны төвүүд
title image
ЖДҮ + Төрийн байгууллагууд
title image
Банк санхүүгийн байгууллага + Хувийн хэвшил болон үйлдвэрийн газрууд

Сурагчдын гүйцэтгэх үүрэг

3R4UB төсөл нь сургуулийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хог хаягдлыг бууруулах дадлыг олгоход анхаарна. Ингэснээр ирээдүй болсон хүүхэд багачуул байгаль орчноо бие даан хамгаалж чадна.