“SWITCH-Asia ба Төв Ази II” хөтөлбөрийн хүрээнд Европын холбооноос санхүүжүүлж буй “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R дадал буюу 3R4UB” төслийн түнш 4 байгууллагын төлөөллүүд төслийн танилцуулга хийж, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай хамтын ажиллагааны санал солилцлоо.

2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг инноваци, дэвшилтэт технологийг таниулах Ecomondo Ногоон технологи-2024 үзэсгэлэн арга хэмжээ 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Итали улсын Римини хотод зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд европын холбооны улсуудын 600 гаруй байгууллагууд 1620 шинэ технологи, бүтээгдэхүүнийг танилцуулсан. Үзэсгэлэнгийн талбай нийтдээ 166,000м2 хэмжээтэй. Үзэсгэлэн арга хэмжээ дараах сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Үүнд:
1. Хог хаягдал байгалийн нөөц болох нь
2. Усыг дахин ашиглах нь буюу цэнхэр эдийн засаг
3. Био энерги ба хөдөө аж ахуй
4. Тойрог болон ахин сэргээгдэх био эдийн засаг
5. Хөрсийг дахин сэргээх
6. Байгаль орчны хяналт, ажиглалт
Эдгээр сэдвүүдийн хүрээнд тухайн салбарын байгууллагууд орчин үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүний танилцуулгыг хийсэн. Мөн 6 сэдвийн хүрээнд 200 гаруй хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулагдсан.