“Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R дадал буюу 3R4UB” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 15 сургуулийн 25000 сурагчдыг хамрууллаа

“SWITCH-Asia ба Төв Ази II” хөтөлбөрийн хүрээнд Европын холбооноос санхүүжүүлж буй “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R дадал буюу 3R4UB” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 15 сургуулийн 25000 сурагчдын дунд зохион байгуулж буй “Хог хаягдал ангилан ялгах олимп” хөтөлбөр арга хэмжээ амжилттай үргэлжилж байна. 3R4UB төсөл 6 багц ажлын хүрээнд хэрэгжиж байгаа ба энэхүү хөтөлбөр Туршилтын төсөл буюу багц ажил 4-ийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
“Хог хаягдал ангилан ялгах олимп” хэрэгжснээр сурагчид хогоо ангилан ялгахын ач холбогдлыг таньж, хогоо ангилж ялгах дадлыг бий болгох юм. Мөн энэхүү 15 сургуулийн дунд хог хаягдал ангилан ялгах олимп уралдааныг зохион байгуулж амжилттай оролцсон сургуулийг шалгаруулах юм.