“Хакатон” уралдаанд зургаан баг өрсөлдөж байна

“3R ContHackt UB – Hackathon 2022”уралдаанд ШУТИС, ХААИС, МУИС -аас нийт 30 орчим оюутан залуус зургаан баг болон ур чадвараа сорьж байна.

“Байгалиа хайрлаж – Баялаг бүтээе!” хэмээх уриан дор “3R4UB” төсөл Улаанбаатар хотод хэрэгжиж эхэлсэн. Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй  төслийг Монгол талын түнш байгууллагын нэг болох БОАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс Сонгино – хайрхан дүүргийн ерөнхий боловсролын 14 сургуулийн 8-14 насны сурагчдад хог хаягдлын тогтвортой менежментийн боловсрол олгох сургалтын иж бүрэн хэрэглэгдэхүүн болон сургуулийн орчинд дахивар нөөц цуглуулах эко цэгүүдийг байгуулах шилдэг шийдэл шалгаруулах “3R ContHackt UB – Hackathon 2022”уралдаан зохион байгуулж байна.

Уралдаанд оролцож буй багуудийг танилцуулья.

Сорил:1

GREEN AND CLEAN

ONE STEP UP

Сорил:2

ШУТИС-1

ШУТИС-2

ASTERIOD BELT

 

NumFiR3

багууд тус тус мэдлэг чадвараа сорин өрсөлдөж байна.