“3R ContHackt UB – Hackathon 2022” уралдаан нь  Европын Холбооноос “Switch Asia” хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлж буй “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3А (ариглая, ангилъя, ашиглая) дадал буюу 3R4UB” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Хакатон уралдаан хоёр сорилын хүрээнд явагдана:

Сорил-1 : Эко сургуулийн анги, хамт олонд зориулсан сургалтын иж бүрэн хэрэглэгдэхүүний загвар зохион бүтээх санал, шийдэл

Сорил-2: Эко сургуулийн орчинд хог хаягдлыг ангилан ялгаж, цуглуулах жишиг хогийн цэгийн загвар зохион бүтээх санал, шийдэл гэсэн сэдвийн хүрээнд явагдана.

“Хакатон” уралдаан нь “3R4UB” төслийн хүрээнд хийгдэх ажлын гол үндсэн хэсэг бөгөөд уралдаанаас шалгарсан санал шийдэл, цаашдын сургалт нөлөөллийн ажилд ашиглагдах юм. Тиймээс уралдаанаас гарах санал шийдэл цаашдаа Улаанбаатар хотод хэрэгжих энэхүү төсөлд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Өнөөдөр нээлтээ хийсэн энэхүү уралдаанд  18-аас 35 насны оюутан залуус, холбогдох салбар чиглэлийн судлаач мэргэжилтнээс бүрдсэн 30 орчим залуус оролцож байна. “3R ContHackt UB – Hackathon 2022”  Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд 2022 оны 11-р сарын 25-аас 27-ны өдрүүдэд байрлан дээрх үндсэн 2 сэдэв бүхий сорилын хүрээнд 40 цагийн турш тасралтгүй өрсөлдөж, мэдлэг ур чадвараа сорих болно.

“Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3А (ариглая, ангилъя, ашиглая) дадал буюу 3R4UB” олон улсын хамтын ажиллагааны төслийг Монгол ба Итали улсын түнш байгууллагын хамтаар Италийн Үндэсний Судалгааны Зөвлөл удирдан хэрэгжүүлж байна.