Эко сургуулийн орчинд байрлуулах хогийн цэг, сургалтын хэрэглэгдэхүүний загвар, шийдлийг гаргах “Хакатон” уралдаан Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд тасралтгүй 40 цаг үргэлжиж шилдэг санаануудыг шалгаруулсан. Шинэ санаа, шилдэг шийдлийг шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд :
“Италийн Үндэсний судалгааны зөвлөл”-ийн мэдээлэл харилцааны зөвлөх Игорь Скогнамиглио, Кристина Висконти профессор, “Метелиа Сервизи” компаний техникийн хэлтсийн менежер Винченцо Пинто, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Т.Бүдээхүү, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Д.Ганбат, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын шинжээч Б.Урьболд, Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн менежер М.Бямбарагчаа, СХДЗДТГ-ын орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн С.Уранчимэг, “Ирээдүйн төлөөх Баасан гараг” ТББ-ын төлөөлөл У.Номундарь нар шүүгчээр ажилласан юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан нийт шүүгчдэддээ талархал илэрхийлж, цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсье