Улаанбаатар хотод 3R зарчмыг хэрэгжүүлэх замаар байгалийн нөөцийг тогтвортой ашиглах 3R4UB төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 14 сургуулийн бага, дунд ангийн 25 мянган сурагчид хог хаягдал ангилан ялгах нөлөөллийн сургалт зохион байгуулж, эко хогийн цэг байгуулах юм.
Энэхүү төлөвлөгдсөн ажлын хүрээнд төслийг хамтран хэрэгжүүлэгч Италийн үндэсний судалгааны зөвлөлийн зөвлөх Игорь Скогнамиглио, Кристина Висконти профессор, “Метелиа Сервизи” компаний техникийн хэлтсийн менежер Винченцо Пинто нар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны төслийн нэгжийн гишүүдтэй хамт төсөл хэрэгжих сургуулиудтай танилцлаа.