“3R4UB төслийн лого бүтээх уралдаан”-ы үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус уралдааны ялагчаар @Боржигон Ганпүрэв шалгарч, шагналын сан болох 1000 евроны эзнээр тодорсон бөгөөд түүний бүтээсэн лого нь төслийн албан ёсны бэлгэ тэмдэг болон ашиглагдах болсныг үүгээр мэдэгдэж байна. Уралдааны үйл ажиллагаа 2021 оны 9 дүгээр сарын 22-ноос 2021 оны 11 дүгээр сарын 26-ныг дуустал явагдсан болно. Уралдаанд нийт 20 оролцогч өөрсдийн оюуны бүтээл болох логоны саналаа ирүүлж, идэвхтэй оролцлоо. Бид энэхүү уралдааныг зохион байгуулснаар 3R4UB төслийн шинэ логог бүтээхээс гадна Монгол улсын нийслэл болсон Улаанбаатар хот дахь амьдралын чанарыг нэмэгдүүлж, сайжруулах нэгэн зорилго дор нэгдэж чадсан үйл явдал болсонд бахархал дүүрэн буйгаа илэрхийлэхэд таатай байна.