Улаанбаатарт хотод хог хаягдлаа ариглан, ашиглаж, ангилах дадлыг хэвшүүлэхээр зорьж буй “3R4UB” төсөл хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн орчинд хог хаягдал ангилан ялгах, эко хогийн цэг байгуулах, зорилтот бүлэгт нөлөөллийн сургалтыг явуулахад хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүний шилдэг санааны уралдааны бүртгэл явагдаж байна. Таньд шинэ санаа, шилдэг шийдэл байгаа бол бүртгүүлээрэй. Бүртгэлийн форм

Оюутан залуус та бүхнийг нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулах төслийн уралдаанд идэвхитэй оролцохыг урьж байна.
18-35 насныхан оролцох боломжтой “ХАКАТОН” уралдааны зар мэдээлэл, удирдамжийг уралдааныг зохион байгуулагч Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн төслийн багийн гишүүд МУБИС, ШУТИС, СУИС-ийн харьяа Дүрслэх урлаг дизайны тэнхим, МУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын дээд сургууль, хувийн хэвшлийн Мэдээлэл технологийн Хүрээ дээд сургууль, Монголын үндэсний их сургууль, Hub Innovation center төвийн оюутан, залуустай уулзаж танилцууллаа


Европын холбооноос санхүүжүүлж буй Улаанбаатар хотод 3R зарчмыг хэрэгжүүлэх замаар байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг бий болгох зорилготой төсөл нь нийгэм, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.