Үйл ажиллагаа

Хураангуй

Энэхүү уралдааныг “3R4UB буюу Улаанбаатар хотын байгалийн нөөцийг тогтвортой ашиглах 3R дадал” төслийн албан ёсны лого-г бүтээлгэх зорилгоор зохион байгуулж буй бөгөөд мэргэжлийн график дизайнер болон Монгол улсын бүтээлч ИРГЭН бүр уг уралдаанд өөрийн бүтээлээрээ оролцох боломжтой ба ялагчийг 1000 еврогоор шагнаж урамшуулна.

3R4UB төсөл нь өөр өөр түвшинд хүрч ажиллана

title image
Улаанбаатар хотын тогтвортой хог хаягдлын менежментийн урт хугацааны төлөвлөгөөний загварыг гаргана.
title image
Олон нийтийг хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилах дадлыг бий болгоход нөлөөлнө.
title image
Хог хаягдлыг ангилан ялгах зах зээл дэхь хувийн хэвшлүүдийн оролцоог нэмэгдүүлэх
title image
Хог хаягдлын менежментийг сайжруулах болон ангилан ялгах үйлдвэрийг бүтээн байгуулахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах.

Үйл ажиллагаа

3R4UB төслийн удирдлага, зохицуулалт болон харилцаа холбооны үйл ажиллагаа нь 6 өөр ажлын багцаас бүрдэнэ.

Төслийн удидлага болон зохицуулалт

Төслийн үйл ажиллагаа нь цаг хугацаа чиг үүргийн дагуу явагдахад оролцогч талууд удирдлага, хамтын ажиллагаагаар хангана.

Улаанбаатар хотын ухаалаг хэрэглээний төлөвлөгөө

Хатуу хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг 3R зарчмаар боловсруулах.
Энэхүү төлөвлөгөө нь хог үүсгэгч төлдөг зарчим дээр тулгуурлан хогний тарифыг тодорхойлно.Мөн оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлнэ

Сургалтын хөтөлбөр

Түншлэгч байгууллагууд болон ЖДҮ-ийн техникч, хог хаягдлын менежерүүдэд зориулан техникийн семинар зохион байгуулна.
Сургалтын үйл ажиллагааны явцад тогтвортой хог хаягдлын менежментийн тухай сургалтыг Европд зохион байгуулна.

Ногоон хотод зориулсан туршилтын төсөл

Сургууль нь айл өрхүүдийг хог хаягдлаа ангилан ялгахад нь гүүр болж өгнө.
Сурагчид хог хаягдлыг дахин боловсруулах дадлыг олгох сургалтын хөтөлбөрт хамрагдана.Мөн төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хог хаягдлыг ангилах үйлдвэр дахин баригдана.

Банк санхүүгийн хэрэгсэлүүд

Тойрог эдийн засгийг дэмжих санхүүгийн хөрөнгө оруулалтыг бий болгох.
Хог хаягдлын менежментийн цогц үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг хийнэ.

Харилцаа холбоо болон нөлөөллийн хөтөлбөр

Харилцаа холбооны төлөвлөгөө нь хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр дамжуулан зорилтод бүлгийн сурагчдад хүрнэ.Тэдний оролцоог нэмэгдүүлэхийн тулд Хаккатон гэх мэт хэд хэдэн арга хэмжээнүүд зохион байгуулагдана.