“Switch Asia” хөтөлбөрийн хүрээнд Европын холбооноос санхүүжүүлж буй “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R (reduse, reuse, recycle) дадал буюу 3R4UB” төслийг Италийн үндэсний судалгааны зөвлөлөөр ахлуулан Монгол-Италийн түнш байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлт болон орчны бохирдлыг бууруулах замаар Улаанбаатар хотын иргэдийн амьдралын чанарыг сайжруулах юм.
Төслийн хүрээнд зорилтот бүлэгт сургалт нөлөөллийн ажил хийгдэхээр төлөвлөгдөж буй. Төлөвлөгөөнд оюутан залуусын дунд “Хакатон “ тэмцээн зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Оюутан залуус судлаачдын дунд зохион байгуулагдах “ХАККАТОН 2022-3R contHackt UB” тэмцээний бүртгэл https://www.3r4ub.org гэсэн “3R4UB” төслийн вэбсайтад тавигдсан тул оролцогчид бүртгэлийн формыг бөглөн бүртгүүлнэ. Бүртгэлийн 2022 оны 11-сарын 18-ний өдөр хүртэл үргэлжилж тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд зохион байгуулагдана.
Бүртгүүлэх => Бүртгэлийн форм

Хаккатон тэмцээний зохион байгуулалт нь энэхүү удирдамжийн дагуу явагдана. Тэмцээний удирдамж: Татаж авах