Үнийн санал авах урилга

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ нь “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R (Reduce, Reuse, Recycle) дадал буюу 3R4UB” төслийн хүрээнд зохион байгуулж буй “ХАКАТОН” уралдаан болон төслийн бусад мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээх ажлыг сонирхсон хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүдийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг Ажлын даалгаварт хавсаргасан болно. ТАТАХ
Үнийн саналыг битүүмжлэн 2022 оны 11 дугаар сарын 21-ны өдрийн 12:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн 2 давхарт 208 тоот хаягаар ирүүлнэ үү.
Үнийн саналын нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан
2022 оны 11 дугаар сарын 21-ны өдрийн 12 цаг 30 минутад нээнэ.

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо Зайсангийн гудамж-9,
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ, 2 давхар, 208 тоот
Утас: 70107644