“Switch Asia” хөтөлбөрийн хүрээнд Европын холбооноос санхүүжүүлж буй “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R (reduse, reuse, recycle) дадал буюу 3R4UB” төслийг Италийн үндэсний судалгааны зөвлөлөөр ахлуулан Монгол-Италийн түнш байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд оюутан залуусын дунд “ХАККАТОН 2022-3R contHackt UB  тэмцээн зохион байгуулагдахаар төлөвлөгдөж бүртгэл эхлээд буй.

Тэмцээний зохион байгуулагч БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудад тэмцээний зар мэдээллийг хүргэж ажиллаж байна. Мэдээлэл түгээх ажлын 2022 оны 11-р сарын 8-ны өдөр ХААИС-ийн программ хангамжийн 1,3,4 дүгээр дамжааны 200 орчим оюутнуудад танилцуулж, удирдамжаа тараасан юм.

“ХАККАТОН 2022-3R contHackt UB  тэмцээний мэдээлэл түгээх төлөвлөгөөний хүрээнд МУИС, МУБИС, ШУТИС, КМТС, МҮИС, ХҮРЭЭ дээд сургууль, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын дээд сургуулиуд болон бусад сургуулиуд дээр мэдээлэл хүргэх ажил хийгдэнэ.

Тэмцээний мэдээлэл “3R4UB” төслийн сошл сувгууд болон, төслийн вэб сайтад нийтлэгдээд байна.