Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R(Reduce,Reuse,Recycle) дадал буюу “3R4UB” төслийн хүрээнд төр, төрийн бус байгууллага, ЖДҮ эрхлэгчдийг чадавхижуулах “Хог хаягдлын тогтвортой менежмент” сургалт өнгөрөгч 10 дугаар сарын 19-нд эхэлсэн. Уг сургалтыг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв зохион байгуулж байна. Тэгвэл өчигдөр буюу 11 дүгээр сарын 9-ний өдөр нэгдүгээр модулын хөтөлбөр дуусаж, оролцогчид үзсэн хичээлээ бататгах үүднээс сургалтын хөтөлбөрийн дагуу илтгэл бэлтгэж, танилцуулсан.
Сургалтад хамрагдсан 25 оролцогч 4 багт хуваагдан баг тус бүр “Монгол улсын хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдал, боломжит техник технологи, хог хаягдлын менежментийг сайжруулах, арга зам сэдвээр тус тусын илтгэл бэлтгэж танилцууллаа. Сургалтын хөтөлбөрийн үр дүнг дүгнэх тайлангийн сургалтад Итали улсын CNR-IRISS, Metelia Servizi компаний төлөөлөл онлайнаар оролцсон. Тэд чадавхижуулах сургалтыг амжилттай боллоо гэж дүгнэсэн юм.
“3R4UB” төсөл нь Switch Asia болон Төв Ази II хөтөлбөр-Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд Европын холбооны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй.