“WORLD CLEАNUP DAY-2023” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R (reduse, reuse, recycle) дадал буюу “3R4UB” төслийн хүрээнд Европын Холбооноос Монгол улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Эх дэлхийн цэвэрлэгээний өдрийг тохиолдуулан “World cleanup day – 2023” өдөрлөгийг 2023 оны 09 сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хотын оршин суугчдын ундны усны эх ундарга болсон 25 га талбайд цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж нийт 16.4 тн хог, хаягдлыг цуглууллаа.

Өдөрлөгт нийт 250 гаруй сайн дурын иргэд, олон нийт, оюутан, залуус хамрагдсан юм. Зохион байгуулагчдын зүгээс өдөрлөгт оролцогчдод орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хог хаягдлын 3R буюу хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах зарчмыг таниулахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг зохион байгууллаа.